Хосвансэмбэрүү сувилалын товч танилцуулга.Ерөнхий эмч:Б.Батжаргал.

     

   

Орчин үед гадаад орнуудын анагаах ухааны практикт оношлогооны аргачлал хялбар,нийтэд хүртээлтэй,мэдрэг аргууд нэвтэрүүлсний нэг нь нүдний солонгон бүрхэвчийг судалж аливаа эмгэгийг оношлох арга юм.Иймд энэхүү оношлогооны аргыг МОНГОЛД нэвтрүүлэх санааг 1998 оноос өвөртөлж судалгаа шинжилгээ хийж,практикт нэвтрүүлэн ажиллаж байна.

   Нүдний солонгон бүрхэвчийн оношлогооны арга нь Энэтхэг,хятад зэрэг орнуудаас уламжлагдан улмаар Дундад Ази ,Европ дахинд хэргэлдэг болсон төдийгүй одоогоор АНУ,Япон,ОХУ,Герман зэрэг улсуудад солонгон бүрхэвч судлалын институтууд ажиллаж лазерын туяагаар нүдний солонгон бүрхэвч дээрх өөрчлөлтүүдийг засах замаар дотор эрхтнүүдийг эрүүлжүүлж чадах хэмжээнд хүрээд байна.

    Манай эмнэлэг одоогоор уг оношлогооны онолын үндэс болох Хүний бие оргонизмд гарч буй өөрчлөлтүүд нь тархинд байнга бүртгэгдэж байдаг бөгөөд уг мэдээлэл нь тархины алслагдсан эрхтэн болох нүдний солонгон бүрхэвч дээр илэрч гардаг-тай шууд  холбоотой байна гэдэгтэй санал нийлж энэ санааг улам төгөлдөржүүлэн  "Хүний нүдний солонгон бүрхэвчээр эмгэг оношлох арга"|2004 он|,"Эмчилгээний бясалгал"|2003 он| нэртэй Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ авсан болно.

   Хүний нүдний солонгон бүрхэвчээр оношлох аргын давуу тал нь оргонизмыг бүхэлд нь хамруулах зорилгоор солонгон бүрхэвчийг 16 хэсэгт загварчлан хувааж эдгээр хэсгүүд тус бүрд бие эрхтнүүдийн хамаарах талбайг нарийвчлан тодорхойлж тухайн талбайд илэрсэн толбо болон ховилын хэмжээгээр өвчлөлийн үе шат,тухайн эрхтний өвчлөлтэй хэсгийг илрүүлэн тогтоодогт оршино.

   Түүнчлэн нүдний солонгон бүрхэвчийн оношлогоог ,хэт авиан оношлогоо,Монгол эмнэлэгийн оношлогоотой хослуулан оношлогооны цогц бүрдлийг бий болгон 2000 оноос уламжлалт анагаах,зүү төөнө засал,бариа засал,эмчилгээний бясалгалтай хавсран амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.Энэ хугацаанд уг оношлогооны цогц аргачлалаар 50 000 гаруй хүнийг оношлон эмчилсэнээс аливаа гомдол гараагүй бөгөөд  ажлын өндөр бүнээлтэй ажиллаж байна.|эдгээр хүмүүсээс онош нь тодорхойгүй байсныг оношлосон|

   Тухайн аргаар хүний биеийн оюуны олон төрлийн чадамж,төвийн болон захын мэдрэлийн систем,зүрх судасны систем,хоол боловсруулах систем,шээс ялгаруулах систем,дархлалын тогтолцоо,тулгуур эрхтний систем,дотоод шүүрлийн систем,нүд чих хамар хоолой,тунгалагын тогтолцооны дагуу оношолж байна.

   Бид оношлогооныхоо үндсэн дээр уламжлалт болон европ эмийн болон эмийн бус аргыг хослуулан нэг өвчнийг эмчлэх хугацаанд тухайн хүний бүхий л өвчнийг эмчилж байна.Жишээ нь:Хүний ходоодны шархыг эмчлэх хугацаанд элэгны архаг үрэвсэл,аарцаг нурууны гажилт,зүрхний тэжээлийн дутагдал зэргийг эмчилж эдгэрүүлдэг гэсэн үг юм.Мөн эмийн бус эмчилгээний сонгодог арга болох эмчилгээний бясалгал,бариа засал,зүү төөнө засалыг амжилттай ашиглан өвчин зовлонгоос нь олон хүнийг эдгээж байна.

   Манай бариа засал эмчилгээнд аарцаг нурууны гажилтыг дарж нухан засах,Монгол эмнэлэгийн цэгэн бариа ба доргисныг доргион засах заслууд зэрэг ордог.Хүний биеийг төрөлхийн гажилтгүй хэлбэрт засан оруулж чадсанаар аливаа цусны эргэлтийн хямрал дутагдал,нян вирус шимэгч,мөөгөнцөрийн эсрэг тэмцэх суурын тавьж чаддаг юм.Ийнхүү хүний биеийг эмчилж эдгээхийн хажуугаар цаашид эрүүл аж төрөх ёс дэглэмд сурган хэвшүүлэхийг зорьдог бөгөөд энэ зорилгодоо ч хүрсээр байна.

ХОСВАНСЭМБЭРҮҮ сувилалын эрхэм зорилго:

   Манай хамт олон МОНГОЛ-ын ард түмний эрүүл мэндэд хувь нэмрээ оруулан улам шаргуу ажиллах,үйлчлүүлэгчдээ дээдлэн тэдний өвчин эмгэгийн хурдан илааршуулж санаа сэтгэлийг нь баясангуй болгох,эрүүл аж төрөх ёс жаягт сургах чигийг эрхэм болгоно.

   Эмчлэгч нар нь чадварлаг,оюунлаг,энрэнгүй,харилцааны соёлтой,мэдрэмжтэй байж хүн бүрийн төлөө үйлчилнэ.

Эмнэлэгийн үйл ажилгааны үзүүлэлтээ тогтмол өсөн нэмэгдүүлж байх явдал юм.

ХОС ВАНСЭМБЭРҮҮ эмнэлэг